President Elbegdorj, head of the National Security Council, says no to nuclear waste by signing in a decree today. Read the press release by Elbegdorj's Office here and here. The decree strongly advised the government to stop and ban any intergovernment talks to bury nuclear waste within its territory without any prior consultation with the National Security Council.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн зарлиг гаргаж, цөмийн хаягдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. Зарлигаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглов.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгожээ.
Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн гарын үсэг зурсан байна.
0 comments:
Post a Comment