Started another translation project to compile country informations from English into Mongolian. The translation is planned to be printed as a data book of countries in the world. There are 192 countries that got international recognition and UN membership. But the project plans to include 201 countries and dependent territories including Taiwan, Hong Kong, Macao, Puerto Rico etc. This is the sample country, Islamic Republic of Afghanistan, with all necessary brief information (I think) to view at a glance. Appreciate any welcoming ideas on this compilation.
Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс
[зураг]
Төрийн Далбаа:
Төрийн Сүлд:
Газрын Зураг:
Ерөнхийлөгч:
Нийслэл:
Кабул. Гурван сая гарам оршин суугчтай хамгийн том хот. Бусад том хотууд нь Кандагар (450,000), Жалаллабад (168,600), Херат (349,000), Кундуз (264,100).
Засаглал:
Лалын бүгд найрамдах улс. 34 аймагтай. Төрийн тэргүүн нь Хамид Карзай засгийн газраа мөн тэргүүлдэг. Засгийн газар нь 25 сайдтай. Шариатын хууль, иргэний хууль ижил үйлчилдэг. Парламент нь Жирга 249-өөс ихгүй суудалтай, таван жилийн хугацаатай сонгогддог.
Хүн ам:
31 сая 900 мянга (2006 оны байдлаар). 44.6 % нь 0-14 насны хүмүүс.
Хүн амын 42% нь паштун, 27% нь тажик, 9% нь хазара, 9% нь узбек, 4% нь аймак, 2% нь балох, 4% нь бусад хүмүүс эзэлдэг.
Газар Нутаг:
647,500 км2. Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 41-рт ордог. БНХАУ, Иран, Пакистан, Тажикистан, Туркменстан, Узбекистан улстай тус тус хиллэдэг. Уулархаг, хойд ба баруун өмнө хэсэгтээ тал газартай. Хамгийн нам цэг нь Аму Даръяа далайн төвшнээс дээш 258 метр, хамгийн өндөр цэг нь Ноушак далайн төвшнөөс дээш 7485 метр өндөр өргөгдсөн. Далайд гарцгүй орон.
Уур амьсгал:
Эх газрийн уур амьсгалтай. Өвөлдөө хүйтэн -25°C орчим, зундаа халуун 45°C-аас 50°C хэм хүртэл халдаг.
Эдийн засаг:
Дэлхийн хамгийн том хар тамхины ургамал, гашиш тариалагч орон. Наркотик үйлдвэрлэдэг хэд хэдэн лабораторитой. 2005 онд хар тамхины ургамал тариалалт 48%-иар буурч 107,400 га газар тариалсан. Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлүүд хар тамхины наймаанаас асар их ашиг унагадаг. Европт хэрэглэдэг хар тамхины 80-90% нь Афганистанаас ирсэн байдаг. Хар тамхи, мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэг хөгжсөн.
2001 онд талибаны дэглэмийг унагаснаас хойш тус улсын эдийн засаг ерөнхийдөө сэргэж байгаа гэж үздэг ч маш ядуу, далайд гарцгүй, гадаадын зээл тусламжаас хараат, дайнд хөлд сүйдсэн дэд бүтэцтэй. Ажилгүйдэл, авилга газар авсан. Орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр усаар хүн ам нь гачигдсан. Хүн амын 53% нь ядуурлын төвшингөөс доогуур амьдралтай. Ажилгүйдэл 40%. Байгалийн баялаг дээрээ тулгуурлан богино хугацаанд хөгжиж, тогтвортой эдийн засагтай болох боломжтой гэж үздэг. Байгалийн хий, нефтийн асар их нөөцтэй.
Дотоодын нийт бүтээгдэхүүн:
2006 онд ДНБ-ий өсөлт 6% хүрсэн. Нэг хүнд 800 ам доллар ногддог. Гадаад өр нь 8 тэрбум ам доллар.
Байгалийн баялаг:
Байгалийн хий, нефть, нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, давс, үнэт чулуулаг. 11 сая тонн зэсийн нөөцтэй Айнакийн зэсийн уурхай дэлхийн хамгийн том ордуудын нэгт тооцогддог.
Аж үйлдвэр:
Сүлжмэл эдлэл, саван, тавилга, гутал, бордоо, цемент, гар хивс үйлдвэрлэдэг. Гар хивс үйлдвэрлэл нь Персийн орнуудын ижил төстэй хивснүүдээс чанараар сайн, гол төлөв улаан өнгөтэй, үнэтэй байдаг. Хуучирах тусам үнэд ордог. Баруунд Бухар хивс гэж алдаршсан. Иран, Пакистан зэрэг орнууд Афганы хивсны хээ угалз, дизайныг давтан хийдэг. Хээ нь гол төлөв найман талтай дүрс, зааны хөлийн мөр байдаг.
Экспорт/Импорт:
Хар тамхины ургамал, жимс, самар, гар хивс, ноос, даавуу, нэхий, хонины мах, үнэт чулуу гадаадад экпортолдог. Дийлэнхийг Энэтхэг, Пакистан, Америкт гаргадаг. Пакистан, Америк, Герман, Энэтхэг улсаас импортоор хүнс, сүлжмэл эдлэл, нефтийн бүтээгдэхүүн авдаг. Дотоодын Азизи Хотак компани дизель түлш, онгоцны түлш, бензин, шингэн хийн түлшээр хангадаг.
Барааны тэмдэг (Barcode):
Үгүй
Мөнгөний нэгж:
Афганистаны афгани (Код: AFA). Нэг афгани 100 пулитай тэнцдэг. 46 афгани нэг ам доллартай тэнцдэг.
Харилцаа холбоо/Дэд бүтэц:
280,000 суурин телефон утас хэрэглэгч бий. 2.5 сая гар утас хэрэглэгчтэй. Харилцаа холбооны дөрвөн том компани: Afghan Wireless, Roshan, Areeba, Etisalat ажилладаг. Хамгийн том GSM оператор компани нь Roshan, зах зээлийн 44%-ыг дангаараа атгадаг, 1.7 сая хэрэглэгчтэй, 930 ажилчинтай. Roshan-ы 51%-ыг Эдийн Засгийн Хөгжлийн Ага Хаан Сан эзэмшдэг, үлдсэн хувийг Monaco Telecom International ба TeliaSonera хуваан эзэмшдэг.
GSM системийн Afghan Wireless компанийн 20% нь төрийн өмч, үлдсэн хувь нь АНУ-ын Telephone Systems International эзэмшдэг.
Олон улсын утасны код – 93. Таван FM радио, 21 AM радио станцтай. Долоон телевизийн сувагтай. Интернэтийн код - .af
535,000 Интернэт хэрэлэгчтэй.
46 нисэх онгоцны буудалтай. 34,700 км урт замтай.
Цэрэг/Арми:
Афганы Үндэсний Армийн бие бүрэлдэхүүн 5 сая хүчтэй. 22-оос дээш насны эрчүүд 4 жил алба хаадаг. ДНБ-ий 1.9%-ийг батлан хамгаалах зардалд зориулдаг. 60.000 цагдаатай.
Түүх:
Афганистан түүхийн тодорхой хугацаанд Монголчуудтай холбогдож явсан. 1219 онд Их Монгол Улсын байлдан дагуулалтын үед Чингис Хааны цэргүүд үлдэн нутагшснаар одоогийн Хазара үндэстэн бий болсон гэж үздэг. Нутгийн хойд хэсгээр Хазарат аймагт нутаглан амьдарч байгаа эдгээр хүмүүс монгол гаралтай гэдэг. Үг хэл ярианд нь монгол үг байдаг.
Монголчуудын ноёрхол Иль хаадын үед үргэлжилж Төв Азийг бүхэлд нь захирч асан Доголон хэмээх Төмөр Хаан Афганистаныг удирдаж, түүний залгамжийг Бабур Хаан авч Моголын Эзэнт Улсыг байгуулан Кабулыг нийслэлээр тавьж байсан.
1747 онд Ахмад Шах Дуррани пуштун аймгуудийг нэгтгэж өнөөгийн Афганистан улсийг үндэслэн байгуулжээ. 1919 онд Их Британиас тусгаар тогтнолоо зарлажээ. 1973, 1978 онуудад тус оронд төрийн эргэлт гарч, 1979 онд хуучин ЗХУ коммунист дэглэм тогтоохоор эзлэн авснаар олон жил үргэлжилсэн дайн гарсан. 1989 онд ЗХУ олон улсын дарамт шахалтан доор тус улсаас цэргээ гаргасан. Тэр үед олон улс коммунизмын эсрэг тэмцэж байсан мужахидуудыг дэмжиж байсан. Олон жилийн иргэний дайнд үрэгдсэн Афган орон 1996 онд талибуудын хяналтад бүрэн орсон юм. 2001 оны 9-р сарын 11-ний Нью Йорк хотод хийсэн террорист халдлагын дараа талибуудын эсрэг Умардын Холбоо гэх эвсэл Осама бин Ладеныг орогнуулж байсан талибуудыг буулгаж авсан. 2001 онд НҮБ-ын дэмжлэгтэй Боннын Хурлаар тус улсын үндсэн хуулийг батлах, сэргээн босгах үйл явцын эхлэлийг тавьсан гэж үздэг. 2004 оны 12-р сарын 7-нд Хамид Карзай тус улсын хамгийн анхны шударга, ардчилсан бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгч болсон. Үндэсний Ассамблэйг 2005 онд эмхлэн байгуулсан.
Афганистаны үндэсний армийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын цэргийн сургагчдийн багийн олон ээлж тус улсад ажилласан.
Шашин:
Хүн амын 80% суннит лалын, 19% нь шиа лалын шашин, 1% нь бусад шашин шүтдэг.
Хэл:
Хүн амын 85 хувь нь албан ёсны хэл болох перс буюу дари, пушту хэлээр ярьдаг.
Боловсрол:
Хүн амын 30% нь бичиг үсэг мэддэг. Эрэгтэйчүүдийн 51%, эмэгтэйчүүдийн 21% уншиж бичиж чаддаг.
ДОХ-ын өвчлөл:
Нэг мянга орчим ДОХ-ын вирус тээгч амьдарч байгаа гэж үздэг (НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр). Халдвар өвчний эрсдэлийг зэрэглэл өндөр. Хүнс болон усны гаралтай өвчнүүд зонхилдог. 3-р сараас 11-р сар хүртэл хумхаа өвчин тусах эрсдэл өндөрсдөг. Малын халдварт өвчнөөс галзуу түгээмэл.
Спортын хөгжил, амжилт:
1936 оноос хойш Олимпт оролцож яваа. Олимпын медал үгүй. Крикетийн спорт түгээмэл хөгжсөн. Бокс, бие хамгаалах урлаг, хөл бөмбөг, жүдогийн спортоор сайн. Олимпийн наадамд оролцсон хамгийн анхны эмэгтэй тамирчин бол жүдоч Фриба Разай. 2004 оны Олимпт тэрээр дунд жинд Испанийн тамирчинг 45 секундэд ялж байсан.
Ардчилалын хөгжил:
167 орноос 135-рт ордог, авторитар дэглэмтэй орон (Экономист сэтгүүлийн Дэлхийн Ардчилалын Индекс).
Авилгалын индекс:
1.8. 179 орноос 172-т ордог.(Трансперэнси интернэшнл байгуулага. 2007 он).
Үндэсний баяр:
8-р сарын 19. Тусгаар тогтнолын өдөр.
Алдартай хүмүүс:
Жалал ад-Дин Мухаммад Рүми (шашны номлогч). 1207 оны 9-р сарын 30-нд төрсөн.
НҮБ-д:
1946 оны 11-р сарын 19-нд элссэн.
Монголтой харилцаатай эсэх:
1962 оны 2-р сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Тус улсад зорчих Монгол Улсын бүх иргэд визтэй зорчино.
Монгол дах дипломат төлөөлөгч:
Үгүй
Монголын дипломат төлөөлөгч:
Үгүй
1 comments:
put it in english and you might join the 21st century and get a reply
Post a Comment