Монгол Улсын Морин хуурын чуулгын тэргvvн, ардын жvжигчин Ц.Батчулуун єчигдєр Японы эзэн хааны шагнал “Мандах нар” одонгоор энгэрээ мялаалаа. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Засгийн газар морин хуур хєгжмийг Япон улсад танилцуулах замаар хоёр орны соёлын харилцааг єргєжvvлэхэд оруулсан хувь нэмрийг нь vнэлж тvvнд энэхvv хvндтэй шагналыг олгожээ. Тэрбээр “Мандах нар” одонгийн “Сарнай цэцгэн хэлбэрт товч бvхий Нарны алтан туяа” зэрэглэлийн одонгийн эзэн болсон юм.
Ц.Батчулуун Японы эзэн хааны шагналыг хvртсэн тав дахь монгол хvн. Анх дипломатч Д.Алмааз 1989 онд “Мандах нар” одонгоор шагнуулж байсан бол, vvнээс хойш Японд Монгол Улсаас томилогдсон анхны Элчин сайд С.Дамбадаржаа, иргэн Цэвэгмаа, мєн тус улсад Элчин сайд байсан Д.Ёндон нар энэхvv нэр хvндтэй шагналыг хvртэж байжээ.Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тода Тацуо одонг гардуулсан бєгєєд ёслолын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбат тэргvvтэй улс тєр, нийгмийн зvтгэлтнvvд, урлаг соёлын тєлєєлєгчид ирж, ардын жvжигчин Ц.Батчулуунд баяр хvргэлээ.
Wednesday, December 1, 2004
Ц.Батчулуун Японы эзэн хааны шагнал хvртсэн
Posted by
Anonymous
at
10:50 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
Search
Categories
- Alameda (5)
- Altantuya (14)
- Anti-Corruption (2)
- Britain's Got Talent 2008 (1)
- Desertification (1)
- Journalism (24)
- Korean Drama (2)
- Local News (24)
- Mining (10)
- Newsroom What's New (87)
- Newsroom Wishlist (7)
- North Korea (8)
- Nuclear debate (2)
- Press Freedom (8)
- Sports (4)
- Stop Whaling (2)
- Telecommunications (8)
- Translation projects (2)
- Transport (6)
- Travel (8)
- Web projects (10)
- Working as Stringer/Fixer/Freelancer (4)
- Yellow News (6)
Contributors
Followers
Note
Views expressed in this site do not necessarily reflect the positions of the newspaper The UB Post, Mongolia's independent English language newspaper. The UB Post is a registered trademark of Mongol News Media Group. All other trademarks, logos mentioned in this web site are properties of their respective owners.
0 comments:
Post a Comment