The Ministry of Foreign Affairs clarified today that Shaariibuu's statement to Malaysian press representatives was his own personal view, not formal position by the Government of Mongolia.
The statement said that the Government of Mongolia carefully observing the murder trial, and has sent four letters to Malaysian side in the hope that the case would be solved fair and just.
It said Foreign Minister S.Oyun, as a Member of Parliament, has sent a letter addressed to Malaysian Parliament.Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу Монгол, Малайзын харилцааны талаар хийсэн мэдэгдэл нь хувь хүний санаа бодол бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурь биш юм.
Монгол Улсын Гадаад хэргийн Яам Малайз Улсад болж буй шүүх хурлын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Энэхүү асуудалд манай Засгийн газраас анхаарч Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар Малайзын талд албан захидал 4 удаа явуулсан. Саяхан УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд С.Оюун уг хэргийг шударгаар шүүнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн захидал Малайзын парламентад УИХ-ын гишүүнийхээ хувьд явуулаад байна.
Шүүх хурлын явц байдлыг хөндлөнгөөс ажиглах ажиглагчдын зардлыг Монгол Улсын Засгийн газар гаргасан бөгөөд хэргийн явц байдлын талаар олон нийтэд мэдээлж ч ирсэн, цаашид мэдээлэх ч болно. Энэхүү хэргийг Малайзын шүүх олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шударгаар шүүнэ гэдэгт Монгол Улсын ГХЯ найдаж байна.
2008 оны 4 дүгээр сар 28